Тэд бидний тухай

Харилцагчдын сэтгэгдэл

Нэр : Лувсандорж ЦЭНД

Ажлын байрны зорилго: Төрөөс соёлын өвийн бодлогыг хэрэгжүүлэх, салбарын болон холбогдох хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг ажил олгогчийн өмнө хариуцна.

Нэр : Дашзэвэг ОНОНЦЭЦЭГ

Ажлын байрны зорилго: Байгууллагын нягтлан бодох бүртгэлийг НББОУС-д болон холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн,тайлан балансыг цаг хугацаанд нь гаргах, байгууллагын үйл ажиллагааг хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлж, төсвийн хөрөнгийг хуулийн дагуу хэмнэлттэй,үр ашигтай зарцуулах.

Нэр : Жаргалсайхан ЭНХЗУЛ

Ажлын байрны зорилго: Үзмэрийн иж бүрдүүлэлт, цуглуулгын бодлого, төлөвлөгөө боловсруулан батлуулж, музейн цуглуулгыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан иж бүрдүүлж, эрдэм шинжилгээний тодорхойлолт бичиж соёлын өвийн талаар судалгаа хийнэ.

Нэр : Эрдэнэбат ОЮУН

Ажлын байрны зорилго: Музей, сумдын соёлын төвийн ажиллагсдыг мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж, музейн сан хөмрөг, үзмэр үзүүллэгийн хадгалалт хамгаалалтад хяналт тавьж, хамгаалалтыг сайжруулах талаар тодорхой ажил зохион байгуулж ажиллах. Үзүүллэгийн дэглэлтийг сайжруулж, үзэсгэлэн зохион байгуулж, соёлын өвийн мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж ажилласан байна.

Нэр : Төмөртогоо АЛТАНТӨГС

Ажлын байрны зорилго: Хариуцсан сан хөмрөг, үзмэр цуглуулгын хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн аюүлгүй байдлыг хангаж ажиллан, үзмэр үзүүллэгийн арчилгаа, тордолт, цэвэрлэгээг хариуцаж, цуглуулгын хөдөлгөөний данс бүртгэл, байршлын заагч зэргийг хийж байршуулсан байна.

Нэр : Гантулга ДАГМИДМАА

Ажлын байрны зорилго: Сан хөмрөг ба судалгааны үр дүн, музей эзэмших эрхийг хуулиар баталгаажуулах, бүртгэлийн дэвтэр маягт, хавтас хэрэг зэрэг сан хөмрөгийн бүртгэл баримтжуулалтын баримт бичгийг батлагдсан маягт, журмын дагуу хөтлөх, үзмэрийн хадгалалт хамгаалтад хяналт тавих, бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, хадгалах, ашиглуулах.

Нэр : Эрдэнэ Батмөнх

Ажлын байрны зорилго: Музейн үзүүллэг, цуглуулгыг үзэгч, олон нийтэд шинжлэх ухааны үндэслэлтэй танин мэдэхүйн тайлбар хийж , иргэд олон нийт , оюутан сурагч, бага насны хүүхдэд зориулсан сургалтын материал хийж , үзүүллэгийн үндсэн агуулгын талаархи мэдээлэлтэй уялдуулан боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах.

Нэр : Цэрэнбат ЦЭРЭНЧИМЭД

Ажлын байрны зорилго: Архив, албан хэргийн хөтлөлт, санхүүгийн хууль, дүрэм, журмыг мөрдөн ажиллах.