Төв аймгийн Музей

Зуунмод хот нь 1948 га /19.18м²/ газар нутагтай, дтд 1530м өндөр, 17004 /2022 оны байдлаар/ хүн амтай Номт, Ланс, Баянхошуу, Зүүндэлгэр, Нацагдорж, Баруун Зуунмод гэсэн 6 багт хуваагддаг. Жилийн дундаж хур тунадас 250 мм, өвөлдөө 35-38 хэм, салхины хүч 3-7.7-10 м/сек, зуны улиралд +18+28 хэм, салхи нь ихэвчлэн баруун хойноос чиглэлтэй байдаг. Аймгийн нийт хүн амын 18% нь төвлөрч ЕБС-д суралцагчдын 22.3%, ахуй үйлчилгээнд хамрагдагчдын 33.7%, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн борлуулалтын 58%, зорчигч тээврийн 83.3 хувь нь тус тус Зуунмод хотод байна.

Зуунмод хотын нутаг дэвсгэрт төсвийн байгууллага 60 гаруй ажиллаж байгаагаас сургуулийн өмнөх боловсрол олгож буй төрийн өмчийн 6, хувийн хэвшлийн 1, нийт 7 цэцэрлэг, 2 хүүхэд харах үйлчилгээгээр дамжуулан 1596 хүүхэд суралцаж байна. ЕБС-ийн хувьд цогцолбор сургууль 1, 12 жилийн сургалттай сургууль 2, нийт 3 сургуульд 3784 суралцагч, Политехник коллежид 11 мэргэжлийн ангид 348 суралцагч, нийт 5728 хүүхэд залуучууд тус тус суралцаж байна. 1000 хүний суудалтай аймгийн спортын ордон, Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Солонго” кино театр, орчин үеийн оношлогоо шинжилгээний техник технологиор хангагдсан 200 ортой Нэгдсэн эмнэлэг, өрхийн хэсгийн эмнэлэг, цагдаагийн газар, музей, номын сан, 800 хүний суудалтай “Монгол туургатан” театр зэрэг төсвийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа.

Block title

Vivamus sagittis lacus vel augue laoreet rutrum faucibus dolor auctor. Vestibulum id ligula porta felis euismod semper.

Тус хотод үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж 400 орчмоос шуудан үйлчилгээ, үүрэн телефоны салбар 6, банк, санхүүгийн салбар 8, худалдааны Супермаркет 3, хүнс, барааны болон гоо сайхан, бараа материалын 100 гаруй худалдааны нэгж салбар, нийтийн хоол, зоогийн газар 26, хоршоо 25 ажиллаж байгаагийн зэрэгцээ “Төв-Чандмань” ОНӨҮГ, “Төв-АЗЗА”, “БОНН” ХХК-ийн даавууны бэлдэцийн үйлдвэр, “Могол ноос” ээрмэлийн үйлдвэр, Шатахуун түгээх станц зэрэг томоохон аж ахуйн нэгж, байгууллага, Чех улсын тусламжаар “Махны үйлдвэр” баригдан тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

Зуунмод сум орчимд үзэх боломжтой үзэсгэлэнт газар

Зуунмод суманд үзэх боломжтой үзэсгэлэнт газар бол Богдхан уул юм.

Богдхан уул нь дэлхийн хамгийн анхны дархан цаазат уул. /Bogdkhan Mountain is the first protected mountain in the world/ Богд хан уул нь Хэнтийн нурууны баруун өмнөд хэсэг, ойт хээр болон хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөд хил бөгөөд зүүнээс баруун тийш чиглэсэн гол нуруу, түүний салбар уулсаас тогтоно. Дархан цаазат талбай нь 41651 га бөгөөд ар өвөргүй модтой, энгэрээрээ хар ногоон гацуур бүрхсэн байдаг Хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 2268 метр өндөр Цэцээ гүн бөгөөд удаах нь 2256 метр Түшээ гүн оргил юм.

Богдхан уул 34 амтай байдаг ба нар зөв тойруулан нэрлэвэл:
  1. Их тэнгэрийн ам
  2. Бага тэнгэрийн ам
  3. Залаат
  4. Залаатын богино
  5. Хүрхрээгийн ам
  6. Их бага хүрэл тогоот
  7. Чулуутын ам
  8. Бумбат
  9. Харганат
  1. Төр хурахын ам
  2. Шажин хурахын ам
  3. Ширдэгт
  4. Ширдэгтийн богино
  5. Баянбулаг
  6. Өгөөмөр
  7. Зүүн дэлгэр
  8. Зүүн зуун мод буюу Манзушир ламын хийд
  9. Баруун зуун мод
  1. Баруун дэлгэр
  2. Бөхөг-Түргэний
  3. Өвгөнт өвөр Зайсангийн
  4. Ар Яргайтын
  5. Тайны ам
  6. Ноёны ам
  7. Жаргалантын ам
  8. Ташгай
  1. Ихбулга
  2. Өвөр сайхан
  3. Нүхт
  4. Арцатын ам
  5. Хүүш
  6. Гурван зандмаан
  7. Зандмааны богино
  8. Ар зайсангийн ам

Зуунмод сум орчимд үзэх боломжтой үзэсгэлэнт газар

Богд хан ууланд явган аялал хийх таван маршрут
  • Төрхурах - Цэцээ гүн - 8.5 км
  • Манзушир - Цэцээ гүн - 8.5 км
  • Зайсан - Дугуй цагаан - Баруун ширээт - 4.5 км
  • Зайсан - Тэнгэр хад - 6.4 км
  • Баянзүрхийн товчоо - Тэмээн хад - 3.1 км

Үзэх 

Богд хаан уулын баримтууд

Богд хан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг ба Богдхан уулыг дархалж, тахиж ирсэн түүх Хүннү гүрний мандан бадарснаас өмнөх 3000 жилийн тэртээгээс улбаатай.

Улсын төв архивын албан баримтад 12-13-р зууны үед Хэрэйд аймгийн Ван хаан Тоорил Богдхан уулыг тахиж, Туулын хар шугуйгаар нутаглаж байхдаа “Унасан газар угаасан усаа” гэх Монгол хүний сэтгэлээр өөрийн эрх хэмжээнд онголон дархалсан түүхтэй.

Өлзийт хааны тэргүүн он буюу 1294 онд гаргасан Монголын их Юань улсын хууль цаазны бичгийн 398-р бүлэгт “Богдхан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ.

1778 онд тэр үеийн Монголын тэргүүний сэхээтний нэг хүрээ сайд Юндэндоржийн санаачлагаар Богдхан уулыг албан ёсоор дархалж хамгаалалтад авсан байна. 1778 онд Хүрээ Сайд Юндэндоржийн санаачлагаар Богдхан уулыг дархан цаазат болгон Манж хааны зарлиг гарч Богдхан уулын тахилга хийх тухай зарлигаас:
Сайд Юндэндорж Богдхан уулыг дархалуулахаар өргөсөн бичигтээ “Дөрвөн аймгийн чуулган нийлэх газар бөгөөд хормойд нь шар, хар олон түмэн хуран суух нь хүрээ оршихын дээр ан, амьтад, ой модоор элбэг баян, олон түмэндээ магтагдсан, холын жуулчдын анхаарлыг татсан энэ үзэсгэлэнт сайхан уулыг эцэг өвгөдөөс дархалж ирсэн учир үүнийг хуучин ёсоор тахин онгон дархан цазтай болгож өгөхийг хичээнгүйлэн гуйсугай” хэмээн хүссэний дагуу Тэнгэрийг тэтгэсний 43-р оны 9-р сарын 24-ний өдөр хааны зарлигаар дахин дархалсан байна.

1809 онд Богдхан уулын 28 амыг тусгайлан хамгаалах цагдаатай болгож тийшээ нэвтрэн орох зөвшөөрлийг Богд эзэн хаан өөрөө олгодог дэг журам тогтоож байжээ.

1911 онд Богд хаант Монгол улсыг тунхагласны дараа Богд уулыг Богд хайрхан уул гэж нэрлэн энэ уулыг хамгаалах захиргаа байгуулж байжээ.

1950-иад оны үеэс эхлэн газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар төр, засгаас ихээхэн анхаарч ирсний үрээр 1957 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн  31-р зарлигаар Богд уулыг Чойбалсан уул нэрээр дархалж, 1974 онд Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн  248 дугаар зарлигаар Богд уул нэрээр Дархан цаазат газар болгожээ.

Дархан цаазат Богдхан уулын одоогийн хамгаалалтын захиргаа 1988 онд байгуулагдсан.

Богд уул нь түүхийн урт хугацааны үе үеийн туршид өөр өөр нэрийг тухайлбал Богд уул, Хан-Уул, Богдхан уул, Чойбалсан уул, Богд Дүнжингарав гэх зэргээр нэрлэгдэж ирсэн бөгөөд Улсын Их Хурлын 1995 оны 26-р тогтоолоор Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн тухай хуулинд нийцүүлэн Богдхан уулын дархан цаазат газар хэмээн нэрлэж нэг мөр болгон баталгаажуулсан болно.

1997 онд Юнескогийн дэлхийн шим мандалын нөөц газарт бүртгэгдэн батламж авснаар зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийд нэртэй дархан газар болсон билээ.
Мөн Богд хан уул нь Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчинг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг. Туул голын савд багтах бөгөөд уулын эргэн тойрны 20 амнаас жижиг гол горхи эх аван урсаж зарим нь Туул голд, зарим нь уулын бэлийн хонхор хотгорт хүрч хурдас хөрсөнд шингэнэ. Богд хан ууланд эмчилгээний шинж чанартай хэд хэдэн рашаан, 54 зүйлийн хөхтөн амьтан, 1660 орчим зүйлийн шавьж, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Ургамал зүйн хувьд Хэнтийн уулархаг тайгын бүсэд хамаарах бөгөөд ургамлын аймгийн хувьд нийт талбайн 55.8 хувийг шинэс, гацуур, хуш, нарс, хус, бут сөөгнөөс бүрдсэн ой мод эзлэнэ. Уулын оройн хэсэг, баруун, баруун хойд талын зарим газарт хушин ой зонхилох бол, баруун урд ба өмнөд хэсгээр гацуурын ой, баруун урд хэсгээр нарсан ой, хойд ба зүүн хэсгээр шинэсэн ой зонхилдон тархсан байна. Энд 70 овгийн, 256 төрлийн, 588 зүйлийн ургамал ургадаг.
Богдхан уулын ам хөндий хажуу хормойгоор бичигт, зурагт хад цохионууд, хиргисүүр, хөшөө булш зэрэг түүхийн дурсгалт зүйл олонтой. Цэцээ гүний орой дээр сайд Юндэндоржид зориулсан сүмийн туурь байдаг. Их, Бага тэнгэрийн амны хооронд орших хадан цохион дээр согоо, гуа марал, бортого малгай, ээтэн гутал, нөмгөн дээлтэй бүсгүй хүний дүрс, бугын сүг зураг зэргийн хамт уйгаржин бичгээр сийлсэн “Мөнх тэнгэрийн хүчин суу залийн ивээлд” гэсэн бичгийн дурсгал байдаг.