ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА

Хэрэв та асуултынхаа хариултыг олж харахгүй байгаа бол манай холбоо барих маягтаас бидэнд имэйл илгээх боломжтой.

7112м² талбайтай, 650 хүний суудалтай их танхим, 150 хүний суудалтай 2 бага танхимтай. Тус театрт дуулалт жүжиг, дуу, хөгжим, бүжиг тоглолтуудыг аймаг орон нутгаас болон улсын чанартай соёл урлагийн уралдаан тэмцээн, томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

БНМАУ-ын СнЗ-ийн 54-р тогтоолоор /530 тоот тушаалаар/ 1944 оны 12-р сарын 11-ний өдрийн  байгуулагдсан. 2016 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн номын сан болсон. Сан хөмрөгтөө 360000 орчим ном, хэвлэл мэдээлэлтэй, 238 уншигчийн суудалтай танхим болон цахим номын сангаар үйлчилдэг. уламжлалт, интенет үйчилгээ зэрэг 19 төрлийн үйл ажиллагаа явуулдаг.

1000 хүний суудалтай спортын ордон 2010 онд ашиглалтанд орсон. Энд улс орон нутгийн чанартай үндэсний болоод төрөл бүрийн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулагддаг.

1992 онд байгуулагдаж Бурханы шашны хийд лам хуврагууд хурж, Майдар эргэх, долоон бурхан болон бумбаны тахилга, Ламтын овоо тахих зэрэг шашин соёлын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн.

Хаяг: Төв аймаг, Сэргэлэн сум, 4-р баг, Баруун Дэлгэрийн ам

Монголын Хөлбөмбөгийн Бэлтгэлийн төв нь Төв аймаг, Сэргэлэн сум, 4-р баг, Баруун Дэлгэрийн аманд байрладаг. Тус бүтээн байгуулалт нь 2021 онд Азийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр баригдсан бөгөөд Монголын хөлбөмбөгийн ирээдүйд чухал хувь нэмэрээ оруулсан бодит бүтээн байгуулалт болсон.

Зочид буудал: Бид нэг удаадаа 70 хүртэлх хүнийг хүлээн авах хүчин чадал бүхий 11 өрөө, 70 ортой. Бидний алсын хараа тамирчдыг дэмжих тэдэнд ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд орших ба үүнтэй уялдуулан дотоод тохижилтыг тамирчдад зориулан кемп хэв маягаар тохижуулж өгсөн. Өрөөний зохион байгуулалтын хувьд нэг өрөөндөө 3-8 хүртэлх тооны хүн нэг дор байрлах боломжтой. Өрөө бүр дотроо халуун хүйтэн ус бүхий шүршүүр, 00, гар угаагууртай. Тамирчид байрлаагүй үед аялагч, жуулчдад үйлчлэх бүрэн боломжтой.

Ресторан: Бэлтгэлийн төвийн нэг давхарт нийт 116 мкв талбай бүхий ресторан нь нэгэн зэрэг 70 хүртэлх хүнийг хүлээн авч Ази, Европ, Монгол амт чанартай хоолоор үйлчилж байна. Гал тогооны хоол боловсруулах хэсгийг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр тохижуулж хоол үйлдвэрлэлийн стандартад 100% нийцүүлэн ажиллаж байна.

Сургалт уулзалтын заал: Хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ хэрэгцээт үйлчилгээг нэг дороос авах боломжийг олгон амралт, сургалт, уулзалтуудыг хослуулах боломжийг олгож байна. Үйлчилгээний төвийн нэгдүгээр давхарт байрлах сургалтын зааландаа бид 30 хүртэлх хүнийг хүлээн авах боломжтой бөгөөд, Хоёрдугаар давхарт байрлах уулзалтын өрөөнд 10 хүртэлх хүнийг хамарсан хурал хийх боломжтой.

Хөлбөмбөгийн талбай буюу Эйрдом: FIFA FORWARD төслийн хүрээнд 2023 оны 1-р сард “Эйрдом” буюу агаараар хийлэгддэг битүү дээвэртэй спорт байгууламжийг ашиглалтанд оруулсан. Жилийн 4 улирал ашиглах боломжтой байгууламж нь 120м урт, 80м өргөн, 97,5м өндөр бөгөөд 250 үзэгчийн суудалтай. Хөлбөмбөгийн тэмцээн, шигшээ багуудын бэлтгэл, олныг хамарсан эвент арга хэмжээ, спортын бусад тэмцээн уралдаануудыг зохион байгуулах боломжтой.

Харилцах утасны дугаар: 95958052, 95958062

Цахим шуудан: [email protected]

Postal code: 410941

ЗУУНМОД ХОТ ДАХЬ ХӨШӨӨ ДУРСГАЛУУД

Хэрэв та асуултынхаа хариултыг олж харахгүй байгаа бол манай холбоо барих маягтаас бидэнд имэйл илгээх боломжтой.

Дуламжавын Самдан /1916-1939/ нь 1939 онд Халхголд мотобуудлагын дивизийн 22 дугаар хороонд пулемётчин байхдаа анги руугаа халдсан дайсны довтолгоог пулемётынхоо галаар хааж ангиа байрлал солих бололцоогоор ханган баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Сум нь дууссан учир пулемётынхоо гол төмрөөр 12 дайсныг цохин устгажээ. Түүнийг 1973 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан. Самдан баатрын хөшөөг 1983 онд барималч Н.Дашзэвэг бүтээсэн.

Орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж нь 1933 онд Миний нутаг шүлгийг зохиосон. 2006 онд түүний мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан зураач Батдоржид санал тавьж, зураг эскезийг гаргуулж, аймгийн Засаг Дарга Ц.Энхбат дэмжиж ажилласан. Уг хөшөөг "Буян" ХХК хийсэн бөгөөд Эрдэнэ сумаас 35 тн боржин чулууг авчирч байрлуулж, хөшөөг сийлсэн.

Догсомын Бодоо нь Монгол Улсын Ерөнхий сайд, Консулын дэнжийн нууц бүлгийг үндэслэн байгуулагч, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монголын төрийн нэрт зүтгэлтэн хүн байв.
Тэр 1885 онд Манзушир хутагтын шавь Дэндэвийн отог одоогийн Төв аймгийн Сэргэлэн суманд төржээ. Их хүрээн дэх Монгол хэл бичгийн сургуульд суралцаж, Шавийн яаманд бичээч хийж байсан. Хаант орос улсын консулын дэргэдэх орчуулагч хэлмрчдийн сургуульд багшаар ажиллаж оросын залуу дипломатуудтай ойр холбоотой байсан байна. Д.Бодоо Монгол, түвд, манж, хятад хэл бичгийн боловсролтой сэхээтэн хүн байжээ. Түүний дурсгалыг хүндэтгэж 2008 онд түүний мэндэлсний 120 жилийн ойгоор хөшөөг нь бүтээсэн.

Хурандаа, генерал Бутачийн Цог нь Монгол Улсын 18 дахь генерал, Монгол Улсын баатар, БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, Жанжин штабын дарга зэрэг албыг хашиж байсан.
1912 онд Сэргэлэн суманд төрсөн. 10-аад насандаа Манзуширын хийдэд шавилан сууж байсан. 1929 оноос Улсын хоршоо, “Монгол тээх” зэрэг газарт түүхий эдийн эрхлэгч, хоршооны дарга, хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1931 онд цэргийн албанд татагдан цэрэг, 1937 оноос курсийн дарга, 1939 оноос Цэргийн яам, Ардын армийн жанжин штаб, Цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах яам, БХЯ-нд газар, хэлтсийн дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд зэрэг хариуцлагатай албан тушаалд ажиллаж байгаад 1985 онд насны тэтгэвэрт гарчээ.
2012 оны 7-р сарын 08-ны Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор БНМАУ-ын баатар, хурандаа генерал Б.Цогийн хөшөөг сүндэрлүүлжээ.

Зуунмод сум нь ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн зориулалттай 9.8 га талбайтай. Аймаг байгуулагдсаны 60 жилийн ойгоор 1983 онд цэцэрлэг, усан оргилуур байгуулжээ.
Цэцэрлэгт хүрээлэнд 2000 оны эхэн үед Ботготой хүүхэд, Шагай тоглож буй хүүхдүүдийн хөшөөг бүтээсэн. 2019 онд Буга, согоо, янзаганы хөшөөг "Төв-2030 бизнес эрхлэгчдийн форум"-ын төлөөлөгчдийн санаачилгаар Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэн Д.Зоригтбаатар бүтээснийг цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан.

Цэнгэлдэх хүрээлэнг 1963 онд 3 га талбай бүхий 5000 гаруй хүний суудалтайгаар барьж ашиглалтад оруулж, 2008 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Кангвон мужийн буцалтгүй тусламж 650 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5000 хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэн барьсан.
Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд “Малчин, тариачин” хөшөөг аймаг байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан 1983 онд бүтээжээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд байрлах Ханддорж уяачийн Хонгор халзан хурдан морины хөшөө байна.

Сумын төвөөс баруун зүгт, аймгийн төв рүү орох замд Одонт хөтөл дээр аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан 2003 онд бүтээсэн. Хөшөөний загвар, эскезийг Л.Ваанчиг гаргасан бөгөөд шинэ дурсгалын хөшөөг барих болсноор 2019 онд буулган өөрчилж барьсан.