Цагийн хуваарь (4 улирал) Да-Ня: 09:00-18:00 Цайны цаг: 13:00-14:00
Музейн үзмэрийн сэдэвчилсэн болон дэлгэрэнгүй тайлбарт үйлчилгээг хүргэнэ. Төв музей, Манзушир дахь салбар музей болон музейн гаднах түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг танилцуулна.
Жил бүрийн 5 сард ЕБС-ын сурагчдад, оюутан залууст нутаг орныхоо түүх, соёлоо танин мэдэх, эх орноо хайрлах, бахархах сэтгэлийг бий болгох зорилгоор Зуунмод сумын төв болон, түүх, соёлын үл хөдлөх дурсгалтай танилцуулах явган аялал зохион байгуулдаг.
Жил бүрийн 5 сарын 18-нд иргэд олон нийтэд музей нь нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой нийгэм соёлын байгууллага болохыг сурталчлах олон талт үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал илтгэлийн уралдаан, уран зургийн уралдаан, сэдэвчилсэн үзэсгэлэн, лекц гэм мэт
Монголын уламжлалт цагаан сарын баярыг угтан 2 сард хүүхэд багачууд, залуучуудад уламжлалт ёс заншилтай холбоотой мэдээлэл өгөх, өв соёлоо сэргээх, өвлөн уламжлуулах зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулдаг.
Хүүхдэд, залуучуудад зориулан соёлын өвийн боловсролыг олгож, таниулах, сурталчлах, өвлүүлэх зорилгоор бүх насныханд тусгай хөтөлбөрийн дагуу монгол гэр, тоглоом наадгай болон бусад танин мэдэхүйн сургалт явуулдаг. Үүнд: Керамик урлалын, байгаль орчин: байгаль орчныг хамгаалах тухай гэх мэт олон сургалтыг явуулдаг.