Төв аймгийн музейн үзүүллэгийн танхимууд

Төв музейд аймгийн түүх, байгаль, шашны, алдартны, угсаатны, гадаад харилцааны, түр үзэсгэлэнгийн гэсэн долоон танхимд үзмэр үзүүллэгийг дэлгэн үзүүлэхээс гадна музейн барилгын гадна Манай Эриний VI-VIII зуунд холбогдох Түрэгийн үеийн яст мэлхий, XIX зууны сүүл үед холбогдох чулуун пайз, газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэглэж байсан тээрмийн чулуу зэрэг архиологийн үзмэрийг үзэж сонирхох боломжтой.

1-р танхим Төв аймгийн үүсэн байгуулагдсаны түүхэн дараалал ба газар зүйн танхим

Төв аймгийн нутаг нь газар зүйн хувьд Монгол орны зүүн хойд төв хэсэгт оршдог. Хангай Хэнтийн уулархаг муж, Дорнод Монголын талын мужид хамаарагдана. Аймгийн төв Зуунмод хот нь Богд хан уулын өвөрт далайн түвшнээс дээш 1529м өндөрт, Улаанбаатар хотоос 43 км зайд байрладаг. Аймгийн хилийн нийт урт нь 1552 км, газар нутгийн хэмжээ нь 74,8 мянган ам дөрвөлжин км, түүний 16,4 хувийг ой мод, 36,5 хувийг тал хээрийн бүс эзэлдэг. Үзүүллэгт геологийн ашигт малтмалын дээж, аймгийн газар нутгийн релейф, газар зүйн олон төрлийн зурагнууд болон аймгийн нутаг дэвсгэрээс олдсон хирсний толгойн яс, хавирганы яс, чулуужсан мод зэрэг палеонтологийн олдворуудыг дэлгэн байрлуулсан.

2-р танхим байгалийн танхим

Төв аймгийн нутгийн байршил нь хангай, тал хээр, говийн бүсэд хамаарагддаг. Энэ нь ховор болон нэн ховордсон олон төрөл, зүйлийн ан амьтан оршин амьдрах нөхцлийг бүрдүүлдэг. Иймд дархан цаазат амьтад болох буга, согоо, хандгай, аргал , янгир, булга, гахай, баавгай, шилүүс, гөрөөс гэх мэт, сойр, ятуу, хөтүү, шаазгай, шонхор, тас, бүргэд, шар шувуу зэрэг шувуудын, Хоёр нутагтан ба хэвлээр явагч амьтдын чихмэлүүд хийгээд аймгийн нутагт ургадаг модны төрлүүдийг харж болно.

3-р танхим түүх, шашны танхим

Монгол орны нутаг дэвсгэрээс 800000 орчим жилийн тэртээгээс хүн нутаглах болсныг тогтоосон. Одоогийн байдлаар Баянхонгор аймгийн Нарийн гол цагаан агуйгаас доод палеолитын үеийн Монгол улсын нутаг дахь хамгийн эртний чулуун зэвсгийн үеийн дурсгалууд олдсон ба Монгол орны нийт нутаг дэвсгэрээс чулуун зэвсэг, хүрэл зэвсэг, төмөр зэвсгийн үеийн байгалийн болон түүх, соёлын үнэт дурсгал болох археологи, палентологиийн олдвор, дөрвөлжин булш, хадны зураг, булш хиргисүүр, буган чулуу, хүн чулуу, эртний хотын туурь, бууц суурин, сүм хийд, хөшөө дурсгалууд олон байдаг. Иймд аймгийн нутаг дэвсгэрээс олдсон чулуун зэвсэг, хүрлийн үеийн олдворуудаас гадна шашны зан үйлийн холбогдолтой үзмэрүүдийг дэлгэн байрлуулсан.

4-р танхим алдартны танхим

Төв аймаг нь 1923 онд Богд хан уулын аймаг нэртэйгээр Түшээт хан аймгийн нутагт одоогийн Лүн сумын Өвөр-долоод гэдэг газар 21 хошуутай байгуулагдаж, 1931 -1942 онд Төв аймаг нэртэйгээр Улаанбаатар хотод төвлөрч байгаад 1942 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 12 тогтоолоор одоогийн Богд хан уулын өвөр Зуунмодны амны сэрүүн дэнжид нүүн ирж суурьшсан. Энэ танхимаас аймгаас төрж гарсан төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг, соёл, спорт, улс төр, цэрэг арми, эмнэлэг, боловсрол, санхүү эдийн засгийн алдартнуудын зураг тавигдсан.

5-р танхим Угсаатны танхим

Эрт дээр үеэс нүүдэлчин монголчууд байгалийн баялаг, мал аж ахуйгаа ашиглан гоёл чимэглэл эд хэрэглэл хийж амьдрал ахуйдаа ашигласаар ирсэн. Мөн Төв аймаг нь хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг үзүүлэлтээр социалист бүтээн байгуулалтад улсад тэргүүлж байсан. Энэхүү Монголын нүүдэлчний амьдрал, мал аж ахуй, хөдөө аж ахуйн эд хэрэгсэл, эрэгтэй эмэгтэй хүний хувцас зэргийг дэлгэн тавигдсан байдаг.

6-р танхим Гадаад харилцааны танхим

Төв аймаг нь 1973 оноос Орос улсын Курган мужтай анх ах дүүгийн холбоотой хамтран ажиллаж ирснээс хойш өнөөг хүртэл хүрээгээ тэлж өөр бусад орны хот мужуудтай нөхөрсөг харилцаатай хамтран ажиллаж байна. Тухайлбал Орос улсын Курган муж, Герман улсын Карл Маркс хот, Хемниц, ОХУ-ын Буриадын Бүгд найрамдах улсын Яруны район, БНХАУ-ын Жилинь муж, Швейд улсын Браке хот, Япон улсын Тоттори муж, Солонгос улсын Кангвон мужуудын танилцуулга, төлөөлөгчдийн бэлэг дурсгалын зүйлийг дэлгэн тавьсан байдаг.